Эмчлүүлэгсдийн сэтгэгдэл

Сайтанд 2 зочин холбогдсон байна.

Эмчилгээ

Мако роботоор үе солих

News image

ҮЕ СОЛИХ МЭС ЗАСАЛ Үе солих мэс засал Үнэ, /Батт/ Ор хоног Багц үнэнд багтах эмчилгээ, үйлчилгээ  Тайлбар MAKO...

ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
Бумрунград Олон Улсын эмнэлгийг зорих Монголчуудад үйлчилгээгээ ойртуулах зорилгоор 2007 онд Төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотод нээсэн. Төлөөлөгчийн газартай болсноор Монгол Улсын иргэн дэлхийн хаана ч ажиллаж, амьдарч, сурч байгаагаас үл хамааран тус эмнэлгийн оношлогоо, эмчилгээнд хамрагдах боломжтой болсон.
Бид эмнэлгийн албан ёсны төлөөлөгч учраас бүх үйлчилгээгээ үнэ төлбөргүй үзүүлдэг бөгөөд Монголчууддаа өндөр түвшний, чанартай, дээд зэрэглэлийн эмнэлгийн цогц үйлчилгээг боломжийн үнээр нэг дороос авах бололцоо олгохын төлөө ажилладаг. 
Дэлгэрэнгүй...


Get the Flash Player to see this player.

Хүннү Эйр компани Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтан хэрэгжиж буй агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг болох Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2013 оны 06-р сарын 23-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Пүрэв, Ням гарагуудад Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хот руу тогтмол аялалын нислэг үйлдэж эхэлсэнийг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бумрунград Олон Улсын эмнэлэг нь 1980 онд Тайландын Вант Улсын Бангкок хотод байгуулагдсан.
JCIАзи тивээс анх удаа 2002 онд АНУ дахь Олон улсын мэргэжлийн магадлан итгэмжлэлийн “Joint Commission International” байгууллагаар итгэмжлэгдсэн. Энэ нь АНУ-ын эмнэлгүүдийн зэрэглэл тогтоодог 350 гаруй шалгуур үзүүлэлтийн дагуу эмнэлгийн бүх үйл ажиллагааг шалгасны үндсэн дээр олгодог итгэмжлэл юм.

Бумрунград эмнэлэг 2011 онд Олон улсын магадлан итгэмжлэх “ Joint  Commission International” байгууллагын  итгэмжлэлээр хамгийн өндөр оноо авчээ.
 2011 оны 7 сард “ Joint  Commission International” байгууллагын итгэмжлэлээр  Бумрунград Олон Улсын Эмнэлэг  99,4 оноо   авчээ.  Энэ оноо нь магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд өмнө  ямар ч эмнэлэг авч байгаагүй  өндөр үнэлгээ юм байна.

HA

Бумрунград эмнэлэг нь Тайландын Вант Улсын эмнэлгийн чанарын  зэрэглэл тогтоох Hospital Quality Improvement & Accreditation  байгууллагаар 1999 онд хамгийн анх итгэмжлэгдсэн хувийн эмнэлэг болсон бөгөөд 2002, 2005 онд дахин итгэмжлэгдсэн.

АНУ-н “Newsweek” сэтгүүл  нь Бумрунград Олон Улсын эмнэлгийг 2006 онд Дэлхийн шилдэг 10 эмнэлгийн нэгээр тодруулсан байдаг. Тус эмнэлэгт АНУ-д мэргэжил эзэмшиж, дадлагажин эмчлэх эрхийн гэрчилгээ авсан нарийн мэргэжлийн 200 гаруй эмч ажилладаг. Ази тивээс анх удаа Америк стандартад нийцсэн өндөр түвшний эмчилгээ, үйлчилгээг боломжийн үнэтэй хослуулж чадсан  бөгөөд Америк, Европын жуулчдад хямд үнэ, өндөр түвшний эмчилгээ, үйлчилгээгээрээ ихээхэн алдартай юм.

Нийт үйлчлүүлэгчдийн 40 гаруй хувийг Америк, Европын жуулчид эзэлдэг бөгөөд тэд эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэх эсвэл эмчилгээ хийлгэнгээ амрахаар Тайландын Бумрунградыг зорьдог. Эмчилгээний төлбөр нь гадаад болон дотоодын үйлчлүүлэгчид ижил байдаг.
Тус эмнэлэг нь үйлчлүүлэгчдээ Тайландын зочломтгой зангаар хүлээн авч, сэтгэлд нь хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Эмнэлгийн цогцолбор нь үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан маш тохилог орчин, дээд зэрэглэлийн  ресторан, зоогийн газар, төрөл бүрийн үйлчилгээний газруудтай. Түүгээр ч зогсохгүй шашны зан үйлийн өрөөтэй.

дэлгэрэнгүй...